Бүх мэдээ
2026 оны наймдугаар сарын 8

ISO 19011 стандарт шинэчлэгдлээ.

ISO 19011:2026 ШИНЭЧЛЭГДЛЭЭ

ISO 19011  стандарт шинэчлэгдлээ.

ISO 19011:2026 ШИНЭЧЛЭГДЛЭЭ!

Бизнесийн орчин өөрчлөгдөхийн хэрээр аудитын аргачлал ч шинэчлэгдэх шаардлагатай болсон. ISO 19011:2026 нь байгууллагуудад илүү үр дүнтэй, эрсдэлд суурилсан, дижитал орчинд нийцсэн аудит хийх шинэ чиглэлийг хүргэж байна. ISO 19011:2026 стандарт албан ёсоор шинэчлэгдэж, менежментийн тогтолцооны аудитын аргачлалд дараах чухал өөрчлөлтүүдийг тусгаж байна

  1. Remote болон Hybrid буюу хослосон аудитын аргачлал

  2. Зайнаас болон хосолсон хэлбэрээр аудит хийх үеийн төлөвлөлт, нотлох баримт цуглуулах, харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмжийг илүү дэлгэрэнгүй тусгасан.

  3. Эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт

Аудитын хамрах хүрээ, давтамж, түүвэрлэлт, нөөцийн төлөвлөлтийг байгууллагын эрсдэл, боломжид үндэслэн боловсруулахыг онцолсон.

  1. Дижитал нотлох баримтын үнэлгээ

Цахим баримт бичиг, мэдээллийн сан, ERP систем, видео уулзалт зэрэг дижитал эх сурвалжаас нотлох баримт цуглуулах, үнэлэх талаар илүү тодорхой удирдамжтай болсон.

  1. Аудиторын ур чадварын шинэ шаардлага

Аудитор нь зөвхөн стандартын мэдлэгтэй байхаас гадна дижитал хэрэгсэл ашиглах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг үнэлэх зэрэг ур чадвартай байх шаардлагыг онцолсон.

  1. Нийлүүлэгч болон нийлүүлэлтийн сүлжээний аудит

Гадаад нийлүүлэгч, гэрээт байгууллага болон олон байршилтай үйл ажиллагаанд аудит хийх аргачлалыг өргөжүүлэн тусгасан.

Хэрэв танай байгууллага ISO стандарт хэрэгжүүлдэг бол дотоод аудитын тогтолцоо, журам, аудитын төлөвлөгөө, шалгах хуудсаа шинэчлэх шаардлагатай.

#ObserveConsulting #ISO #ISO 19011:2026