Бодлого 01 / 05
Ерөнхий зүйл
OBSERVE Consulting нь үйлчлүүлэгчид, ажилтнууд, түншүүддээ шударга, аюулгүй, хариуцлагатай орчин бүрдүүлэх зорилгоор үндсэн бодлогуудыг баримтлан ажилладаг. Манай бодлого нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллыг нэн тэргүүнд тавих, мэргэжлийн ёс зүйтэй, хараат бус зөвлөх үйлчилгээ үзүүлэх зарчмаар нэг цул тогтолцоо болж хэрэгжинэ.
Авлигын эсрэг бодлогоор бид аливаа хэлбэрийн авлига, хээл хахууль, далд тохироо, давуу байдал бий болгох үйлдлийг хатуу хориглон, тендер, худалдан авалт, гэрээний үйл явцыг ил тод, шударга зарчмаар хэрэгжүүлдэг. Ажилтан, зөвлөх бүр ашиг сонирхлын зөрчлийг ил тод мэдэгдэж, зөрчил илэрсэн тохиолдолд мэдээлэх үүрэг хүлээнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогоор OBSERVE Consulting нь клиент, ажилтан, түнш байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангаж, ISO/IEC 27001, ISO 9001 стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөн ажилладаг. Мэдээлэлд зөвхөн эрх бүхий этгээд хандах, өгөгдлийг ангилж хамгаалах, нөөцлөлт, кибер хамгаалалтыг тогтмол сайжруулах зарчмыг баримтална.
Хүүхэд хамгаалах бодлогоор байгууллагын үйл ажиллагаанд оролцож болзошгүй хүүхэд, өсвөр үеийнхний эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхийг зорьж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц болон үндэсний хууль тогтоомжийг мөрдөнө.
Мэргэжлийн хандлагын бодлогоор зөвлөх бүр шударга байдал, хүндлэл, хараат бус байдал, хариуцлага, нууцлал, оюуны өмчид хүндэтгэлтэй хандах ёс зүйн дүрмийг өдөр тутмын үйл ажиллагаандаа сахин биелүүлж, харилцагчийн итгэлийг урт хугацаанд хамгаалж ажилладаг.