Бүх мэдээ
2026 оны наймдугаар сарын 1

Шинэ систем туршилт нэвтрүүлэлтийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Tracely систем нэвтэрч эхэллээ

Шинэ систем туршилт нэвтрүүлэлтийн сонгон шалгаруулалт зарлагдлаа


ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

“Хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөшгөх, хянах” зорилготой цогц системийн (програм) нэвтрүүлэлтийн туршилт төсөлд оролцох сонгон шалгаруулалтад урьж байна.

Зөвхөн 2 байгууллага сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  • Хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх

  • Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өөрсдөө хариуцдаг байх

  • 2026 оны 6–8 дугаар сарын хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх

  • Багадаа 5 ажилтан (нярав, технологич, чанарын менежер, үйлдвэрийн дарга, борлуулалтын ажилтан гэх мэт) туршилтад оролцох боломжтой байх

  • ISO 22000, HACCP болон бусад олон улсын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн бол давуу тал болно.

Энэхүү туршилтад хамрагдсанаар бүтээгдэхүүнийхээ ул мөрийг түүхий эдээс хэрэглэгч хүртэл хянах, хүнсний аюулгүй байдлын удирдлагаа сайжруулах, дижитал шилжилтийн бодит шийдлийг турших боломжтой.

Хастран ажилласан ААНБ-д Систем ашиглах 1 жилийн эрх бэлэглэнэ.

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал

Bilegt.ts@observe.edu.mn

8805 8975

/Албан хүсэлт, шаардлага хангаж буйгаа нотлох баримтуудыг хавсарган илгээнэ үү./

#ХүнснийАюулгүйБайдал #Traceability #FoodSafety #ObserveConsulting