Заавар 01 / 17
Сайттай танилцах
Цэс, хуудсуудын бүтэц, гар утсаар ашиглах болон холбоос хуваалцах арга.
Observe Consulting-ийн вэб сайт нь үйлчилгээ, сургалттай танилцахаас эхлээд зөвлөхтэй уулзах, хүсэлт илгээх, захиалга хийх хүртэлх бүх алхмыг нэг дор хийх боломжийг олгоно.
Үндсэн цэс
- Дээд цэс — Бидний тухай, Үйлчилгээ, Календарь, Мэдээ, Холбоо барих зэрэг үндсэн хуудсууд. «Үйлчилгээ» дээр хулганаа аваачихад бүх үйлчилгээний жагсаалт доош нээгдэнэ. Баруун талын «STAR SYSTEM» товчоор харилцагчийн порталд нэвтэрнэ. Лого дээр дарвал нүүр хуудас руу буцна.
- Хайлтын зурвас — хуудас бүрийн толгойн доор байрлана. Эндээс сайтын бүх агуулгаас хайж, нэг товчоор зөвлөхтэй уулзалт товлоно.
- Footer (хуудасны доод хэсэг) — компанийн бүх хуудас, үйлчилгээ, холбоо барих мэдээлэл, мэдээллийн товхимолд бүртгүүлэх форм болон энэхүү заавар байрлана.
- Observe туслах — дэлгэцийн баруун доод буланд байрлах чат товч. Асуултаа бичээд шууд хариулт, санал авна.
Гар утсаар ашиглах
- Баруун дээд буланд байрлах ☰ товчоор цэсийг нээнэ.
- Таб, ангилал бүхий хэсгүүд (жишээ нь сургалтын каталог) хажуу тийш гүйлгэж үзэх боломжтой.
Холбоос хуваалцах
Таб, дэд хэсэг сонгох бүрд хаягийн мөрөнд тухайн хэсгийн нэр (#...) нэмэгдэнэ. Тэр холбоосыг хуулж бусдад илгээвэл яг тухайн хэсэг шууд нээгдэнэ.